Төрийн албаны зөвлөл төрийн албаны тухай хууль тогтоомж стандартыг хэрэгжүүлэх, хүний нөөцийн бодлогыг удирдлагаар хангах зэрэгт дэмжлэг үзүүлэх зорилгоор яам агентлагийн дэргэдэх Салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга нарт зориулан "Хүний нөөцийн удирдлага" сэдэвт арга зүйн сургалтыг өнөөдөр зохион байгууллаа.
Сургалтаар Салбар зөвлөлийн ажиллах журамд орсон өөрчлөлтүүдийг танилцуулахын зэрэгцээ, удирдах болон анх орох иргэний сонгон шалгаруулалт зохион байгуулах талаар зөвлөгөө өгч, ажлын байрны тодорхойлолт боловсруулах, ёс зүйн дүгнэлт гаргах, гомдол маргаан хянах талаар арга зүйн зөвлөгөө өгч, тайлан мэдээ, бүрэлдэхүүн хөдөлгөөний тайланг гаргахад гаргаж буй зөрчлүүдийг дурдаж, цаашид анхаарч ажиллахыг сануулж, 2016 оны долдугаар сарын 1-нээс мөрдөж буй Захиргааны хэргийн тухай ерөнхий хууль зэрэг шинээр батлагдсан хуулиудын талаар мэдээлэл хийлээ.
Энэхүү сургалтад АТГ, Хүний эрхийн үндэсний комиссоос төлөөлөл оролцож, авлига ашиг сонирхлын зөрчлөөс, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл хийв
Түүнчлэн Салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга нараас хууль эрх зүй, албан хэрэг хөтлөлт, монгол хэл, мэдээлэл зүйн сорилын шалгалт цахимаар авч, шалгалтын бүтэц, арга хэлбэртэй танилцууллаа.