Төрийн албаны зөвлөл Дундговь аймаг дахь Салбар зөвлөл, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газартай хамтран удирдах албан хаагчдыг мэргэшүүлэх сургалтыг 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр зохион байгууллаа.
Сургалт төрийн албаны стандарт, ёс зүй, манлайлал зэрэг сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан бөгөөд тус сургалтанд Дундговь аймгийн болон сумдын удирдлагууд, агентлагын дарга нар нийт 130 гаруй удирдах албан хаагчид оролцлоо.
Төрийн албаны зөвлөл цаашид төрийн албан хаагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх зорилгоор чадавхжуулах богино хугацааны зорилтот сургалтуудыг тогтмол зохион байгуулах бодлого баримталж ажиллана.