Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч Аялал жуулчлалын газар, Агаарын бохирдлыг бууруулах газар, Автозамын газар, Байгаль орчны газар, Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар, Боловсролын газар, Газрын харилцааны алба, Залуучуудын хөгжлийн газар, Мэдээллийн технологийн газар, Өмчийн харилцааны газар, Үйлдвэрлэл, инновацийн газар, Тээврийн газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Худалдан авах ажиллагааны газар, Эрүүл мэндийн газар, Соёл урлагийн газар зэрэг 16 агентлагийн даргын сонгон шалгаруулалтын эхний үе шат Төрийн албаны зөвлөл дээр зохион байгуулагдлаа.
Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Баатарзориг шалгалтын үйл явцтай танилцлаа. Нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлөөс зохион байгуулж байгаа энэ сонгон шалгаруулалтад Төрийн албаны зөвлөл хөндлөнгийн хяналт тавьж, хууль эрхзүйн сорилын болон бичгийн ур чадварын шалгалт авахад арга зүйн удирдлагаар ханган ажиллалаа.