Төрийн албан хаагчдын хариуцлага, ёс зүй, ажлын байрны соёлыг дээшлүүлэх, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, мэдээллийн ил тод байдлыг хангах, төрийн албан хаагчдыг чадавхжуулах, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэх зорилгоор дүүргийн төр захиргааны байгууллагын зүгээс 2017 оныг “Төрийн албан хаагчдын хариуцлагыг дээшлүүлэх жил ” болгон зарласан байна.
Энэхүү “Төрийн албан хаагчдын хариуцлагыг дээшлүүлэх жил"-ийн нээлтийн үйл ажиллагаанд УИХ-н гишүүн Д.Цогтбаатар, Дүүргийн ИТХ-н дарга С.Даваасүрэн, НИТХ-ын төлөөлөгч, Дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир, НЗДТГ-н дарга М.Отгонбаяр, Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны дарга Д.Баатарсайхан, Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар Л.Батбаяр, Удирдлагын академийн Менежментийн тэнхимийн эрхлэгч, доктор профессор Д.Ганбаатар нар оролцож мэдээлэл хийлээ.