Төрийн албаны зөвлөлийн Төв аймаг дахь Салбар зөвлөлөөс төрийн албанд орж ажиллах хүсэл, сохирхолтой, төрийн албаны мэргэшлийн шалгалт өгөхөөр бэлдэж байгаа иргэдийг цахим шалгалтын системтэй танилцуулах, хууль эрх зүй, мэдлэгийн түвшингээ сорих боломж олгох зорилгоор төрийн албаны мэргэшлийн шалгалтыг туршилтын хэлбэрээр орон нутагт анх удаа зохион байгуулжээ. Энэ нь орон нутаг дахь салбар зөвлөлүүдээс анх удаа зохион байгуулсан туршилтын шалгалт болсноороо онцлог юм.
Тус шалгалтанд нийт 103 иргэн бүртгүүлснээс 57 иргэн биеэр, 46 иргэн цахимаар бүртгүүлж, шалгалтад орох иргэдийн хуваарийг www.tov.gov.mn сайтад байршуулан шуурхай байдлыг ханган ажиллажээ. Бүртгүүлсэн иргэдээс 94 нь шалгалтад орсноос 11.70 хувь нь тэнцэж, 88.29 хувь нь тэнцээгүй байна.
Туршилтын шалгалтын дүнд үндэслэн тус салбар зөвлөлөөс дээрх иргэдэд төрийн албаны шалгалтад сайтар бэлтгэх, холбогдох хууль тогтоомжийг зөв арга барилаар унших, судлах зэрэг арга зүйн зөвлөмж, зөвлөгөө өгөх уулзалт ярилцлагыг зохион байгуулсан нь зохих үр дүнгээ өгснийг оролцогчид илэрхийлжээ.