Дархан-Уул, Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дэд дарга, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Мэдээллийн технологийн газрын дарга, Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын албаны дарга зэрэг албан тушаалд томилогдох удирдах ажилтны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа.
Сонгон шалгаруулалтыг 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр зохион байгуулна.
Сонгон шалгаруулалтад өрсөлдөх иргэд Засгийн газрын XI байрны 302 тоот өрөөнд 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 09.00-17.00 цагт өөрөө ирж бүртгүүлнэ. Бүртгүүлэхдээ дараах материал бүрдүүлэн авчирна.
Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны 265544, 264493 утсаар холбогдож сонгон шалгаруулалтын талаар лавлаж болно.
Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү http://www.csc.gov.mn/