Төрийн албаны зөвлөлийн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны дэргэдэх Салбар зөвлөл Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам Хүнд үйлдвэрийн бодлогын газрын Металл бус ашигт малтмалын хэлтсийн даргын, Ашигт малтмал, газрын тосны газрын Хууль эрх зүйн хэлтсийн дарга, Уул уурхайн үйлдвэрлэл, технологийн хэлтсийн дарга, Эрдэс баялгийн мэдээллийн технологийн төвийн дарга зэрэг албан тушаалд томилогдох удирдах ажилтны сонгон шалгаруулалтыг явууллаа.
Сонгон шалгаруулалтын "Сорилын шалгалт"-ыг Төрийн албаны зөвлөлийн сургалтын танхимд цахимаар авчээ.
Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Баатарзориг шалгалтын явцтай танилцаж, Ажлын албаны дарга Д.Баатарсайхан, ахлах референт Т.Сосорбарам нар хөндлөнгийн хяналт тавив.