ХНХЯ-ны дэргэдэх Салбар зөвлөл Нийслэлийн болон Хан уул дүүрэг, Архангай аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын, Дорнод, Дундговь аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргын сонгон шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөлтэй хамтран зохион байгуулж байна. Сонгон шалгаруулалтад 39 иргэн өрсөлдөж байна.