Нийслэлийн дэх салбар зөвлөлөөс зохион байгуулж байгаа сонгон шалгаруулалт 6 дах өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр Багахангай дүүргийн Засаг даргын Тамгын газрын хорооны бүртгэл мэдээлэл, зохион байгуулалт хариуцсан мэргэжилтний ажлын байранд бүртгүүлсэн 152 иргэн, хэвлэл мэдээлэл, олон нийт, гадаад харилцаа хариуцсан мэргэжилтний ажлын байранд бүртгүүлсэн 10 иргэн, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх Тамгын газрын шүүгчийн туслах ажлын байранд бүртгүүлсэн 79 иргэн сорилын шалгалт өгч байна.