С.БАТМӨНХ: ТӨРИЙН АЛБАНЫ ТӨВ БАЙГУУЛЛАГЫГ БЭХЖҮҮЛЭХ Л ХУУЛЬТАЙ БАЙХ ЮМСАН

Л.АРГАМЖИН

Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын тухай хуулийн төслүүд УИХ-ын 2017 оны хаврын чуулганаар хэлэлцэх гэж байгаа билээ. Ийм эгзэгтэй чухал үед дээрх асуудлаар Ардчилсан Үндсэн хууль(1992 он) тогтоогчдын нэг, УИХ-ын гишүүн асан Содномын Батмөнхтэй ярилцсанаа хүргэе.

 

Та УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа Төрийн албаны тухай анхны хуулийг санаачлагчдын нэгэн байж 1994 онд энэ хуулийн төслийг боловсруулж батлуулсан гэж эх сурвалжаас олж мэдсэн юм. Анхны тэр хуулийн гол үзэл баримтлалын талаар ярина уу?
Тэр үед бид Төрийн албаны тухай хууль санаачилж, төслийг нь боловсруулан УИХ-аар хэлэлцүүлэн батлахдаа Үндсэн хуулийн эрхэм зорилго, үзэл баримтлалд нийцүүлэхийг чухалчлан хичээсэн. “Эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх” тухай Үндсэн хуулиар тодорхойлсон эрхэм зорилгод нийцсэн төрийн албыг бүрдүүлэн төлөвшүүлэхэд бүрнээ чиглэгдсэн хуультай болохын төлөө санаа бодлоо төвлөрүүлж, үйл ажиллагаагаа чиглүүлж ажилласан. Энэ бол бидний баталсан, одоо ч хэвээр дагаж мөрдөж байгаа Төрийн албаны тухай хуулийн амин сүнс мөн. Гэтэл энэ хуулийг тууштай дагаж мөрдөж хэрэгжүүлэхгүй, эрхэм зорилгоос нь санаатай болоод санамсаргүй байдлаар хазайж байгаа тохиолдол цөөнгүй ажиглагдах боллоо. Санаатай гажуудуулж байгааг хууль зөрчсөн гэмт үйлдэл гэхээс өөр хэлэх үг үл олдоно. Санамсаргүй гаргасан гажуудал бас нэлээд байх шиг санагдана. Энэ байдал нь төрийн албаны хуулийг хэрэгжүүлэх ажилд бохир хар мөр гаргаж, гашуун сургамж үлдээж байгааг хэлэхгүй байхын аргагүй. Учир юун хэмээвээс, хатуухан хэлэхэд төрийн албыг явуулахдаа төрийн албанд ажиллаж байгаа иргэдэд хүмүүнлэг бусаар хандаж, эрхэлж байгаа ажил, албан тушаалаас нь улс төрийн шалтгаанаар, хууль бусаар халж сольдог явдал хэвийн үзэгдэл болчих шинжтэй. Энэ бол тухайн ажилтны албан тушаалын болоод цаашлаад хүмүүний эрхийг зөрчиж буй гэмт үйлдэл. Үүнийг хүмүүнлэг ёс гэх үү. Огт үгүй шүү дээ.
Төрийн албаны тухай хуулийн 27.2.2-т “Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, бүх шатны Засаг даргын бүрэн эрх дуусгавар болох, мөн энэ хуульд заасан улс төрийн албан тушаалтан уг албан тушаалаас өөрчлөгдөх нь төрийн жинхэнэ албан хаагчийг өөрчлөх үндэслэл болохгүй” гэсэн заалт хүчин төгөлдөр хэвээрээ цагаан цаасан дээр хараар бичээстэй байгааг улс төрийн албан тушаалд шинээр сонгогдож, томилогдсон эрхмүүд уншиж амжаагүй, эсхүл уншихыг хүсэхгүй байгаа нь тун ч харамсмаар. Төрийн албан хаагчийг мэдлэг чадварын түвшнээр сонгон шалгаруулж, ажлын амжилтаар шат ахиулан албан тушаал дэвшүүлэн ажиллуулахаар заасан хуулийн зарчмыг зөрчиж байгаа нь ардчилсан ёс мөн үү? Биш ээ. Хуулийг уландаа гишгэсэн дураараа үйлдэл.


Та Үндсэн хуулийн эрхэм зорилготой төрийн албаны хууль нийцэж, хэрэгжүүлэх үйл ажиллагаа мөн тийм байх ёстой гэдэг талаас нь ярьж байна?
Яг тийм. Энэ чинь л төрийн албаны хууль тогтоомж юунд чиглэгдвээс зохихыг чиглүүлэх ёстой гол асуудал учраас ийн ярьж байгаа юм.


1994 оны хуулийн үзэл баримтлал, мөн чанар, зарчмын талаар тодруулна уу?
Тухайн хуулийн зорилго, зорилт, зарчим, мөн чанар нь цогцоороо уг хуулийн үзэл баримтлалын илэрхийлэл болдог. Төрийн албаны тухай хуулийн зорилт нь төрийн албаны ангилал, зарчим, төрийн албан тушаал, түүнд тавих шаардлага, төрийн алба хаах болзол, журам, төрийн албан хаагчийн эрх зүйн байдал, баталгаа, төрийн албаны төв байгууллагын чиг үүргийг тогтоон зохицуулахад оршдог. Төрийн албаны үндсэн зарчим нь ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх явдал мөн.


Төрийн алба улс төрөөс хараат бус байх ёстой гэж их ярьж бичиж байна. Энэ талаар таны бодол?
Төрийн алба бүхэлдээ улс төрөөс хараат бус байх юм шиг ярих нь буруу. Төөрөгдүүлсэн томъёолол. Төрийн албаны тухай 1994 оны хуульд анх төрийн албыг улс төрийн, төрийн захиргааны, төрийн тусгай, төрийн үйлчилгээний гэж дөрвөн төрөлд ангилсан. Үүнээс ургуулаад төрийн албан тушаал, төрийн албан хаагчийг мөнд дөрвөн төрөлд ангилж авч үзэх болсон нь чухам аль төрлийн албан хаагч нь улс төрийн үйл ажиллагаа эрхэлж болох, аль нь эс болохыг нарийн зааглаж өгсөн. Тодруулж хэлэх юм бол төрийн захиргааны болон төрийн тусгай албан тушаалыг төрийн жинхэнэ албан хаагч байхаар хуульчилсан. Монгол Улсын Үндсэн хуулийн 46 дугаар зүйлийн 2-т “...төрийн жинхэнэ албан хаагч Монгол Улсын иргэн байх бөгөөд Үндсэн хууль, бусад хуулийг чандлан баримталж ард түмнийхээ тусын тулд, иргэний ёсоор төрийн ашиг сонирхолд захирагдан ажиллана. Мөн зүйлийн 3-т Төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгааг хуулиар тогтооно” гэж заасан байдаг. Энэ хоёр заалтыг чанад сайнаар нягтлан ойлговоос төрийн жинхэнэ албан хаагчийн эрхэнд хууль бусаар халдаж байгаа үйлдэл, эс үйлдэл бүхнийг эцсийн эцэст Үндсэн хууль зөрчсөн гэмт үйлдэл гэж үзэх ёстой. Төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдалд улс төрийн байр сууринаас хандаж тухайн албан хаагчийг хохироосон асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд хандахад улс төрийн албан тушаалтны тэр шийдвэрийг хүчингүй болгох бүрэн үндэслэлтэй.


Тэгвэл яагаад төрийн жинхэнэ албан хаагчийг хохироосон улс төрчдийн хууль бус шийдвэр хүчинтэй мэт үйлчилсэн хэвээр байгаад байна вэ?
Энд хоёр үндсэн шалтгаан байна гэж миний хувьд үздэг. Нэгд, улс төрчид сонгогдож томилогдсон суудалдаа мөнх байх юм шиг эрдэж, хууль дээдлэх ёсыг эс тоож, төрийн хуулийг уландаа гишгэцгээж байна. Өөрсдийгөө сонгогдох, томилогдоход “үйлчилсэн” шадарлагч нартаа албан тушаалын бялуу хүртээх гэж улс орны маань эдийн засаг даржин ядруу байгааг ч хайхрахгүйгээр шинэ ажил албан тушаал санаан зоргоор буй болгон төрийн ажлын мэдлэг чадваргүй, туршлагагүй, төрд зүтгэх нэгэн үзүүрт сэтгэлгүй хүмүүсийг томилон ажиллуулж, төрийн албаны бүтцийг зохиомлоор данхайлгаж байна. Энэ бол туйлын бүдүүлэг, улс төрийн мэдлэггүй, улс төрчийн соёлын наад захын хэм хэмжээг ойлгоогүй, ойлгохыг хүсэхгүй байгаагийн илрэл. Төрийн албаны мөн чанар цомхон, чадварлаг байна гээд хуульд заачихсан байгааг улс төрийн албан тушаал хашиж байгаа эрхмүүд эрхбиш хараасай билээ. Хоёрт, манай өнөө үеийн төрийн жинхэнэ албан хаагчид өөрсдийгөө хамгаалах эрх зүйн хамгаалалтыг ашиглаж чадахгүй, хүлцэнгүй хандаж байна.


Тэгэхээр одоо яах ёстой юм бэ?
Төрийн албаны дунд хугацааны болон ойрын бодлого, стандартыг боловсруулж, Улсын Их Хурлаар батлуулан хэрэгжилтийг зохион байгуулах, төрийн албан хаагчдын эрх ашгийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх, хууль шүүхийг холбогдох байгуулагад хандаж сэргээлгэх гэх зэрэг өргөн хүрээний бүрэн эрх, чиг үүрэг бүхий төрийн албаны мэргэшсэн төв байгууллага бий. Төрийн албаны зөвлөл гэдэг нэртэй, улс төрөөс хараат бус, бие даасан ийм байгууллагын эрх зүйн байдал/статус/-ыг 1994 оны хуулиар баталгаажуулж, 1995 оны 7 дугаар сард Улсын Их Хурлаас бүрэлдэхүүнийг баталж үүсгэн байгуулсан. Төрийн албаны зөвлөл байгуулагдснаас хойш 20 гаруй жилийн дотор бүрэн эрх, чиг үүргээ хэрэгжүүлэхийн төлөө олон тэлт ажил зохион байгуулсаар байгаа боловч сүүлийн жилүүдэд улс төрийн нөлөөлөлд автах байдал ажиглагдах боллоо. Тэгэхлээр Төрийн албаны хуулийг цаашид боловсронгуй болгон сайжруулах хууль санаачлагчид төрийн албаны хуулийг хэрэгжүүлэх үүрэг бүхий цорын ганц энэ байгууллагыг улам бэхжүүлэх, бүрэн эрх, чиг үүргийг улам оновчтойгоор өргөжүүлэх, эрх зүйн байдлыг дээшлүүлэхэд анхаармаар санагддаг. Миний энэ санаа ерөнхий мэт ойлгогдож магадгүй тул Төрийн албаны зөвлөлийг цаашид улам бэхжүүлэхийн тулд дор өгүүлэх тодорхой ажлууд хийх ёстой болов уу. Үүнд:
-Төрийн албаны Зөвлөлийн удирдах албан тушаалтнууд болон ажлын албаны бүрэлдэхүүнийг чадварлаг, хариуцлага өндөртэй, улс төрийн нам дагаж долигонодоггүй хүмүүсээр бүрдүүлэхэд шинэ хуулийн зорилго чиглэгдэх ёстой.
-Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг ТАЗ боловсруулж УИХ-аар батлуулах,
-Төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх албан тушаалд тавигдах тусгай ба ерөнхий шаардлагыг ТАЗ батлах,
-Төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын зохион байгуулалтын бүтэц, орон тооны нэг маягийн, эсхүл нэгбүрчилсэн схемийг батлахдаа ТАЗ-ийн саналыг албан ёсоор авч, шийдвэр гаргахдаа тусгаж эхэлж байсан 1996-2004 оны үеийн туршлагаа УИХ, ЗГ дахин сэргээн тууштай хэрэгжүүлэх,
-Эдгээрийн хэрэгжилтэд хяналт тавьж, хэрэгжүүлээгүй албан тушаалтанд хариуцлага тооцдог эрхийг ТАЗ-д хуулиар олгох,
-ТАЗ дэргэдээ сургалт, судалгаа, шинжилгээний нэгжтэй байх тухай одоогийн хуульд өмнө нь байсан заалтыг сэргээж, хэрэгжүүлэх эрх зүйн баталгааг улам сайжруулж, уг нэгжийг ажиллуулах санхүүгийн нөхцөл бололцоогоор хангах,
-Аймаг, нийслэл, яам, агентлаг дахь төрийн албаны Салбар зөвлөлийн нарийн бичгийн даргыг орон тооны болгож, тухайн байгууллагын хүний нөөцийн удирдлага хэрэгжүүлэх ажлыг давхар хариуцуулж, аймаг, нийслэл, яам, агентлагт хүний нөөцийн ерөнхий ба шуурхай удирдлагыг нэг хүнд хариуцуулснаар энэ ажлын үр дүн дээшилнэ. Аймаг, нийслэл, яам, агентлагт нэмэлт орон тоо, цалингийн сан шаардагдахгүй.
-Салбар зөвлөлийн нарийн бичгийн даргыг томилж, чөлөөлөх асуудлыг ТАЗ сонгон шалгаруулалтын үндсэн дээр шийдвэрлэдэг болгох. Ингэснээр салбар нэгж, орон нутагт төрийн албаны хууль тогтоомж хэрэгжүүлэх, төрийн албанд тогтоосон стандартыг дагаж мөрдөх ажил сайжирна.
-ТАЗ-д төрийн албаны тухай болон бусад холбогдох хууль тогтоомжоор олгогдсон бүрэн эрх, чиг үүргийг хэрэгжүүлэх хүний нөөцийн чадавхид дүн шинжилгээ хийж, уг бүрэн эрх, чиг үүргээ хангалттай хэрэгжүүлэх боловсон хүчний болон санхүүгийн нөөцтэй ажиллуулах асуудлыг хуулиар баталгаажуулах.

Эх сурвалж:

Үйл явдал

Төрийн албаны зөвлөлийн хуралдааны тойм

Огноо Төрийн албаны зөвлөлийн хуралдаан Хэлэлцэх
асуудал
Хуралдааны
тойм

21

01-27

Төрийн албаны зөвлөлийн 4 дугаар хуралдаан

21

01-20

Төрийн албаны зөвлөлийн 3 дугаар хуралдаан

21

01-14

Төрийн албаны зөвлөлийн 2 дугаар хуралдаан

21

01-13

Төрийн албаны зөвлөлийн 1 дугаар хуралдаан

20

12-30

Төрийн албаны зөвлөлийн 66 дугаар хуралдаан

20

12-28

Төрийн албаны зөвлөлийн 65 дугаар хуралдаан

20

12-23

Төрийн албаны зөвлөлийн 64 дугаар хуралдаан

20

12-21

Төрийн албаны зөвлөлийн 62 дугаар хуралдаан

20

12-14

Төрийн албаны зөвлөлийн 61 дугаар хуралдаан

20

12-09

Төрийн албаны зөвлөлийн 60 дугаар хуралдаан

20

12-07

Төрийн албаны зөвлөлийн 59 дугаар хуралдаан

20

12-02

Төрийн албаны зөвлөлийн 58 дугаар хуралдаан

20

11-11

Төрийн албаны зөвлөлийн 57 дугаар хуралдаан

20

11-05

Төрийн албаны зөвлөлийн 56 дугаар хуралдаан

20

10-28

Төрийн албаны зөвлөлийн 55 дугаар хуралдаан

20

10-16

Төрийн албаны зөвлөлийн 54 дугаар хуралдаан

20

10-14

Төрийн албаны зөвлөлийн 53 дугаар хуралдаан

20

10-09

Төрийн албаны зөвлөлийн 52 дугаар хуралдаан

20

10-07

Төрийн албаны зөвлөлийн 51 дугаар хуралдаан

20

09-30

Төрийн албаны зөвлөлийн 50 дугаар хуралдаан

20

09-21

Төрийн албаны зөвлөлийн 49 дугаар хуралдаан

20

09-18

Төрийн албаны зөвлөлийн 48 дугаар хуралдаан

20

09-09

Төрийн албаны зөвлөлийн 47 дугаар хуралдаан

20

09-02

Төрийн албаны зөвлөлийн 46 дугаар хуралдаан

20

08-28

Төрийн албаны зөвлөлийн 45 дугаар хуралдаан

20

08-26

Төрийн албаны зөвлөлийн 44 дугаар хуралдаан

20

08-19

Төрийн албаны зөвлөлийн 43 дугаар хуралдаан

20

08-14

Төрийн албаны зөвлөлийн 42 дугаар хуралдаан

20

08-07

Төрийн албаны зөвлөлийн 41 дугаар хуралдаан

20

08-03

Төрийн албаны зөвлөлийн 40 дугаар хуралдаан

20

07-31

Төрийн албаны зөвлөлийн 39 дугаар хуралдаан

20

07-24

Төрийн албаны зөвлөлийн 38 дугаар хуралдаан

20

07-08

Төрийн албаны зөвлөлийн 37 дугаар хуралдаан

20

06-22

Төрийн албаны зөвлөлийн 36 дугаар хуралдаан

20

06-19

Төрийн албаны зөвлөлийн 35 дугаар хуралдаан

20

06-17

Төрийн албаны зөвлөлийн 34 дугаар хуралдаан

20

06-10

Төрийн албаны зөвлөлийн 33 дугаар хуралдаан

20

05-29

Төрийн албаны зөвлөлийн 32 дугаар хуралдаан

20

05-27

Төрийн албаны зөвлөлийн 31 дугаар хуралдаан

20

05-20

Төрийн албаны зөвлөлийн 30 дугаар хуралдаан

20

05-18

Төрийн албаны зөвлөлийн 29 дугаар хуралдаан

20

05-18

Төрийн албаны зөвлөлийн 28 дугаар хуралдаан

20

05-13

Төрийн албаны зөвлөлийн 27 дугаар хуралдаан

20

05-11

Төрийн албаны зөвлөлийн 26 дугаар хуралдаан

20

05-06

Төрийн албаны зөвлөлийн 25 дугаар хуралдаан

20

05-01

Төрийн албаны зөвлөлийн 24 дүгээр хуралдаан

20

04-29

Төрийн албаны зөвлөлийн 23 дугаар хуралдаан

20

04-24

Төрийн албаны зөвлөлийн 22 дугаар хуралдаан

20

04-22

Төрийн албаны зөвлөлийн 21 дүгээр хуралдаан

20

04-21

Төрийн албаны зөвлөлийн 20 дугаар хуралдаан

20

04-20

Төрийн албаны зөвлөлийн 19 дүгээр хуралдаан

20

04-01

Төрийн албаны зөвлөлийн 17 дугаар хуралдаан

20

03-23

Төрийн албаны зөвлөлийн 16 дугаар хуралдаан

20

03-13

Төрийн албаны зөвлөлийн 15 дугаар хуралдаан

20

03-04

Төрийн албаны зөвлөлийн 14 дүгээр хуралдаан

20

02-21

Төрийн албаны зөвлөлийн 13 дугаар хуралдаан

20

02-14

Төрийн албаны зөвлөлийн 12 дугаар хуралдаан

20

02-12

Төрийн албаны зөвлөлийн 11 дүгээр хуралдаан

20

02-10

Төрийн албаны зөвлөлийн 10 дугаар хуралдаан

20

02-05

Төрийн албаны зөвлөлийн 9 дүгээр хуралдаан

20

01-29

Төрийн албаны зөвлөлийн 8 дугаар хуралдаан

20

01-27

Төрийн албаны зөвлөлийн 7 дугаар хуралдаан

20

01-22

Төрийн албаны зөвлөлийн 6 дугаар хуралдаан

20

01-17

Төрийн албаны зөвлөлийн 5 дугаар хуралдаан

20

01-15

Төрийн албаны зөвлөлийн 4 дүгээр хуралдаан

20

01-10

Төрийн албаны зөвлөлийн 3 дугаар хуралдаан

20

01-08

Төрийн албаны зөвлөлийн 2 дугаар хуралдаан

19

12-25

Төрийн албаны зөвлөлийн 47 дугаар хуралдаан

19

12-18

Төрийн албаны зөвлөлийн 46 дугаар хуралдаан

19

12-12

Төрийн албаны зөвлөлийн 45 дугаар хуралдаан

19

12-05

Төрийн албаны зөвлөлийн 44 дүгээр хуралдаан

19

12-04

Төрийн албаны зөвлөлийн 43 дугаар хуралдаан

19

11-21

Төрийн албаны зөвлөлийн 42 дугаар хуралдаан

19

11-08

Төрийн албаны зөвлөлийн 41 дүгээр хуралдаан

19

11-04

Төрийн албаны зөвлөлийн 40 дугаар хуралдаан

19

10-30

Төрийн албаны зөвлөлийн 39 дугаар хуралдаан

19

10-25

Төрийн албаны зөвлөлийн 38 дугаар хуралдаан

19

10-23

Төрийн албаны зөвлөлийн 37 дугаар хуралдаан

19

10-14

Төрийн албаны зөвлөлийн 36 дугаар хуралдаан

19

10-09

Төрийн албаны зөвлөлийн 35 дугаар хуралдаан

19

10-07

Төрийн албаны зөвлөлийн 34-р хуралдаан

19

10-02

Төрийн албаны зөвлөлийн 33-р хуралдаан

19

09-24

Төрийн албаны зөвлөлийн 32-р хуралдаан

19

09-18

Төрийн албаны зөвлөлийн 31-р хуралдаан

19

09-12

Төрийн албаны зөвлөлийн 30-р хуралдаан

19

08-30

Төрийн албаны зөвлөлийн 28-р хуралдаан

19

08-06

Төрийн албаны зөвлөлийн 27-р хуралдаан

19

07-31

Төрийн албаны зөвлөлийн 26-р хуралдаан

19

07-19

Төрийн албаны зөвлөлийн 25-р хуралдаан

19

07-02

Төрийн албаны зөвлөлийн 24-р хуралдаан

19

06-28

Төрийн албаны зөвлөлийн 23-р хуралдаан

19

06-06

Төрийн албаны зөвлөлийн 21-р хуралдаан

19

06-04

Төрийн албаны зөвлөлийн 20-р хуралдаан

19

06-03

Төрийн албаны зөвлөлийн 19-р хуралдаан

19

05-27

Төрийн албаны зөвлөлийн 18-р хуралдаан

19

05-23

Төрийн албаны зөвлөлийн 17-р хуралдаан

19

05-15

Төрийн албаны зөвлөлийн 16-р хуралдаан

19

04-25

Төрийн албаны зөвлөлийн 15-р хуралдаан

19

04-18

Төрийн албаны зөвлөлийн 14-р хуралдаан

19

04-12

Төрийн албаны зөвлөлийн 13-р хуралдаан

19

04-08

Төрийн албаны зөвлөлийн 12-р хуралдаан

19

09-10

Төрийн албаны зөвлөлийн 29-р хуралдаан

18

12-13

Төрийн албаны зөвлөлийн 28-р хуралдаан

18

12-06

Төрийн албаны зөвлөлийн 27-р хуралдаан

18

11-29

Төрийн албаны зөвлөлийн 26-р хуралдаан

18

11-22

Төрийн албаны зөвлөлийн 25-р хуралдаан

18

11-07

Төрийн албаны зөвлөлийн 24-р хуралдаан

18

10-16

Төрийн албаны зөвлөлийн 23-р хуралдаан

18

10-01

Төрийн албаны зөвлөлийн 22-р хуралдаан

18

09-26

Төрийн албаны зөвлөлийн 21-р хуралдаан

18

09-12

Төрийн албаны зөвлөлийн 20-р хуралдаан

18

09-04

Төрийн албаны зөвлөлийн 19-р хуралдаан

18

07-18

Төрийн албаны зөвлөлийн 18-р хуралдаан

18

07-04

Төрийн албаны зөвлөлийн 17-р хуралдаан

18

06-27

Төрийн албаны зөвлөлийн 16-р хуралдаан

18

05-28

Төрийн албаны зөвлөлийн 14-р хуралдаан

18

06-13

Төрийн албаны зөвлөлийн 15-р хуралдаан

18

05-23

Төрийн албаны зөвлөлийн 13-р хуралдаан

18

05-08

Төрийн албаны зөвлөлийн 12-р хуралдаан

18

05-02

Төрийн албаны зөвлөлийн 11-р хуралдаан

18

04-26

Төрийн албаны зөвлөлийн 10-р хуралдаан

18

04-12

Төрийн албаны зөвлөлийн 9-р хуралдаан

18

04-05

Төрийн албаны зөвлөлийн 8-р хуралдаан

18

03-15

Төрийн албаны зөвлөлийн 7-р хуралдаан

18

02-28

Төрийн албаны зөвлөлийн 6-р хуралдаан

18

02-07

Төрийн албаны зөвлөлийн 5-р хуралдаан

18

01-31

Төрийн албаны зөвлөлийн 4-р хуралдаан

18

01-25

Төрийн албаны зөвлөлийн 3-р хуралдаан

18

01-11

Төрийн албаны зөвлөлийн 2-р хуралдаан

18

01-04

Төрийн албаны зөвлөлийн 1-р хуралдаан

17

12-27

Төрийн албаны зөвлөлийн 27-р хуралдаан

17

12-13

Төрийн албаны зөвлөлийн 26-р хуралдаан

17

11-28

Төрийн албаны зөвлөлийн 25-р хуралдаан

17

11-09

Төрийн албаны зөвлөлийн 24-р хуралдаан

17

11-01

Төрийн албаны зөвлөлийн 23-р хуралдаан

17

10-26

Төрийн албаны зөвлөлийн 22-р хуралдаан

17

10-18

Төрийн албаны зөвлөлийн 21-р хуралдаан

17

09-27

Төрийн албаны зөвлөлийн 20-р хуралдаан

17

07-06

Төрийн албаны зөвлөлийн 19-р хуралдаан

17

06-28

Төрийн албаны зөвлөлийн 18-р хуралдаан

17

06-21

Төрийн албаны зөвлөлийн 17-р хуралдаан

17

06-15

Төрийн албаны зөвлөлийн 16-р хуралдаан

17

06-08

Төрийн албаны зөвлөлийн 15-р хуралдаан

17

05-31

Төрийн албаны зөвлөлийн 14-р хуралдаан

17

05-25

Төрийн албаны зөвлөлийн 13-р хуралдаан

17

05-11

Төрийн албаны зөвлөлийн 12-р хуралдаан

17

05-03

Төрийн албаны зөвлөлийн 11-р хуралдаан

17

04-19

Төрийн албаны зөвлөлийн 10-р хуралдаан

17

04-06

Төрийн албаны зөвлөлийн 9-р хуралдаан

17

03-14

Төрийн албаны зөвлөлийн 8-р хуралдаан

17

02-21

Төрийн албаны зөвлөлийн 7-р хуралдаан

17

02-15

Төрийн албаны зөвлөлийн 6-р хуралдаан

17

02-09

Төрийн албаны зөвлөлийн 5-р хуралдаан

17

01-25

Төрийн албаны зөвлөлийн 4-р хуралдаан

17

01-19

Төрийн албаны зөвлөлийн 3-р хуралдаан

17

01-12

Төрийн албаны зөвлөлийн 2-р хуралдаан

17

01-05

Төрийн албаны зөвлөлийн 1-р хуралдаан

16

12-28

Төрийн албаны зөвлөлийн 42-р хуралдаан

16

12-22

Төрийн албаны зөвлөлийн 41-р хуралдаан

16

12-14

Төрийн албаны зөвлөлийн 40-р хуралдаан

16

12-08

Төрийн албаны зөвлөлийн 39-р хуралдаан

16

12-01

Төрийн албаны зөвлөлийн 38-р хуралдаан

16

11-24

Төрийн албаны зөвлөлийн 37-р хуралдаан

16

11-17

Төрийн албаны зөвлөлийн 36-р хуралдаан

16

11-10

Төрийн албаны зөвлөлийн 35-р хуралдаан

16

11-03

Төрийн албаны зөвлөлийн 34-р хуралдаан

16

10-20

Төрийн албаны зөвлөлийн 33-р хуралдаан

16

10-12

Төрийн албаны зөвлөлийн 32-р хуралдаан

16

10-06

Төрийн албаны зөвлөлийн 31-р хуралдаан

16

09-29

Төрийн албаны зөвлөлийн 30-р хуралдаан

16

09-22

Төрийн албаны зөвлөлийн 29-р хуралдаан

16

09-19

Төрийн албаны зөвлөлийн 28-р хуралдаан

16

09-15

Төрийн албаны зөвлөлийн 27-р хуралдаан

16

09-08

Төрийн албаны зөвлөлийн 26-р хуралдаан

16

08-25

Төрийн албаны зөвлөлийн 25-р хуралдаан

16

08-18

Төрийн албаны зөвлөлийн 24-р хуралдаан

16

08-11

Төрийн албаны зөвлөлийн 23-р хуралдаан

16

07-01

Төрийн албаны зөвлөлийн 22-р хуралдаан

16

06-23

Төрийн албаны зөвлөлийн 21-р хуралдаан

16

06-16

Төрийн албаны зөвлөлийн 20-р хуралдаан

16

06-09

Төрийн албаны зөвлөлийн 19-р хуралдаан

16

05-26

Төрийн албаны зөвлөлийн 18-р хуралдаан

16

05-19

Төрийн албаны зөвлөлийн 17-р хуралдаан

16

05-12

Төрийн албаны зөвлөлийн 16-р хуралдаан

16

05-05

Төрийн албаны зөвлөлийн 15-р хуралдаан

16

04-21

Төрийн албаны зөвлөлийн 14-р хуралдаан

16

04-14

Төрийн албаны зөвлөлийн 13-р хуралдаан

16

04-07

Төрийн албаны зөвлөлийн 12-р хуралдаан

16

03-31

Төрийн албаны зөвлөлийн 11-р хуралдаан

16

03-25

Төрийн албаны зөвлөлийн 10-р хуралдаан

16

03-18

Төрийн албаны зөвлөлийн 9-р хуралдаан

16

03-03

Төрийн албаны зөвлөлийн 8-р хуралдаан

16

02-25

Төрийн албаны зөвлөлийн 7-р хуралдаан

16

02-18

Төрийн албаны зөвлөлийн 6-р хуралдаан

16

02-04

Төрийн албаны зөвлөлийн 5-р хуралдаан

16

01-28

Төрийн албаны зөвлөлийн 4-р хуралдаан

16

01-21

Төрийн албаны зөвлөлийн 3-р хуралдаан

15

12-31

Төрийн албаны зөвлөлийн 38-р хуралдаан

15

12-24

Төрийн албаны зөвлөлийн 37-р хуралдаан

16

01-14

Төрийн албаны зөвлөлийн 2-р хуралдаан

16

01-07

Төрийн албаны зөвлөлийн 1-р хуралдаан

15

12-17

Төрийн албаны зөвлөлийн 36-р хуралдаан

15

12-10

Төрийн албаны зөвлөлийн 35-р хуралдаан

15

12-03

Төрийн албаны зөвлөлийн 34-р хуралдаан

15

11-19

Төрийн албаны зөвлөлийн 33-р хуралдаан

15

11-05

Төрийн албаны зөвлөлийн 32-р хуралдаан

15

10-29

Төрийн албаны зөвлөлийн 31-р хуралдаан

15

10-22

Төрийн албаны зөвлөлийн 30-р хуралдаан

15

10-08

Төрийн албаны зөвлөлийн 29-р хуралдаан

15

10-01

Төрийн албаны зөвлөлийн 28-р хуралдаан

15

09-10

Төрийн албаны зөвлөлийн 27-р хуралдаан

15

09-03

Төрийн албаны зөвлөлийн 26-р хуралдаан

15

07-09

Төрийн албаны зөвлөлийн 25-р хуралдаан

15

07-02

Төрийн албаны зөвлөлийн 24-р хуралдаан

15

06-25

Төрийн албаны зөвлөлийн 23-р хуралдаан

15

06-18

Төрийн албаны зөвлөлийн 22-р хуралдаан

15

06-11

Төрийн албаны зөвлөлийн 21-р хуралдаан

15

06-04

Төрийн албаны зөвлөлийн 20-р хуралдаан

15

05-28

Төрийн албаны зөвлөлийн 19-р хуралдаан

15

05-21

Төрийн албаны зөвлөлийн 18-р хуралдаан

15

05-07

Төрийн албаны зөвлөлийн 17-р хуралдаан

15

04-30

Төрийн албаны зөвлөлийн 16-р хуралдаан

15

04-23

Төрийн албаны зөвлөлийн 15-р хуралдаан

15

04-16

Төрийн албаны зөвлөлийн 14-р хуралдаан

15

04-09

Төрийн албаны зөвлөлийн 13-р хуралдаан

15

04-02

Төрийн албаны зөвлөлийн 12-р хуралдаан

15

03-26

Төрийн албаны зөвлөлийн 11-р хуралдаан

15

03-19

Төрийн албаны зөвлөлийн 10-р хуралдаан

15

03-12

Төрийн албаны зөвлөлийн 9-р хуралдаан

15

03-05

Төрийн албаны зөвлөлийн 8-р хуралдаан

15

02-26

Төрийн албаны зөвлөлийн 7-р хуралдаан

15

02-12

Төрийн албаны зөвлөлийн 6-р хуралдаан

15

02-05

Төрийн албаны зөвлөлийн 5-р хуралдаан

15

01-29

Төрийн албаны зөвлөлийн 4-р хуралдаан

15

01-22

Төрийн албаны зөвлөлийн 3-р хуралдаан

15

01-15

Төрийн албаны зөвлөлийн 2-р хуралдаан

15

01-08

Төрийн албаны зөвлөлийн 1-р хуралдаан

14

12-25

Төрийн албаны зөвлөлийн 37-р хуралдаан

14

12-18

Төрийн албаны зөвлөлийн 36-р хуралдаан

14

12-11

Төрийн албаны зөвлөлийн 35-р хуралдаан

14

12-04

Төрийн албаны зөвлөлийн 34-р хуралдаан

14

11-20

Төрийн албаны зөвлөлийн 33-р хуралдаан

14

11-13

Төрийн албаны зөвлөлийн 32-р хуралдаан

14

11-06

Төрийн албаны зөвлөлийн 31-р хуралдаан

14

10-30

Төрийн албаны зөвлөлийн 30-р хуралдаан

14

10-23

Төрийн албаны зөвлөлийн 29-р хуралдаан

14

10-16

Төрийн албаны зөвлөлийн 28-р хуралдаан

14

10-09

Төрийн албаны зөвлөлийн 27-р хуралдаан

14

10-01

Төрийн албаны зөвлөлийн 26-р хуралдаан

14

09-24

Төрийн албаны зөвлөлийн 25-р хуралдаан

14

09-18

Төрийн албаны зөвлөлийн 24-р хуралдаан

14

08-28

Төрийн албаны зөвлөлийн 23-р хуралдаан

14

07-09

Төрийн албаны зөвлөлийн 22-р хуралдаан

14

07-03

Төрийн албаны зөвлөлийн 21-р хуралдаан

14

06-19

Төрийн албаны зөвлөлийн 20-р хуралдаан

14

06-12

Төрийн албаны зөвлөлийн 19-р хуралдаан

14

06-05

Төрийн албаны зөвлөлийн 18-р хуралдаан

14

05-15

Төрийн албаны зөвлөлийн 17-р хуралдаан

14

05-15

Төрийн албаны зөвлөлийн 16-р хуралдаан

14

05-08

Төрийн албаны зөвлөлийн 15-р хуралдаан

14

05-01

Төрийн албаны зөвлөлийн 14-р хуралдаан

14

04-17

Төрийн албаны зөвлөлийн 13-р хуралдаан

14

04-10

Төрийн албаны зөвлөлийн 12-р хуралдаан

14

04-03

Төрийн албаны зөвлөлийн 11-р хуралдаан

14

03-26

Төрийн албаны зөвлөлийн 10-р хуралдаан

14

03-12

Төрийн албаны зөвлөлийн 09-р хуралдаан

14

03-06

Төрийн албаны зөвлөлийн 08-р хуралдаан

14

03-06

Төрийн албаны зөвлөлийн 07-р хуралдаан

14

02-27

Төрийн албаны зөвлөлийн 06-р хуралдаан

14

02-20

Төрийн албаны зөвлөлийн 05-р хуралдаан

14

01-30

Төрийн албаны зөвлөлийн 04-р хуралдаан

14

01-30

Төрийн албаны зөвлөлийн 03-р хуралдаан

14

01-23

Төрийн албаны зөвлөлийн 02-р хуралдаан

14

01-16

Төрийн албаны зөвлөлийн 01-р хуралдаан

13

12-28

Төрийн албаны зөвлөлийн 37-р хуралдаан

13

12-20

Төрийн албаны зөвлөлийн 36-р хуралдаан

13

12-11

Төрийн албаны зөвлөлийн 35-р хуралдаан

13

12-05

Төрийн албаны зөвлөлийн 34-р хуралдаан

13

11-14

Төрийн албаны зөвлөлийн 33-р хуралдаан

13

11-24

Төрийн албаны зөвлөлийн 32-р хуралдаан

13

11-14

Төрийн албаны зөвлөлийн 31-р хуралдаан

13

11-07

Төрийн албаны зөвлөлийн 30-р хуралдаан

13

11-01

Төрийн албаны зөвлөлийн 29-р хуралдаан

13

10-17

Төрийн албаны зөвлөлийн 28-р хуралдаан

13

10-03

Төрийн албаны зөвлөлийн 27-р хуралдаан

13

09-26

Төрийн албаны зөвлөлийн 26-р хуралдаан

13

09-12

Төрийн албаны зөвлөлийн 25-р хуралдаан

13

08-29

Төрийн албаны зөвлөлийн 24-р хуралдаан

13

07-09

Төрийн албаны зөвлөлийн 22-р хуралдаан

13

06-27

Төрийн албаны зөвлөлийн 21-р хуралдаан

13

06-20

Төрийн албаны зөвлөлийн 20-р хуралдаан

13

06-14

Төрийн албаны зөвлөлийн 19-р хуралдаан

13

06-06

Төрийн албаны зөвлөлийн 18-р хуралдаан

13

05-30

Төрийн албаны зөвлөлийн 17-р хуралдаан

13

05-23

Төрийн албаны зөвлөлийн 16-р хуралдаан

13

05-17

Төрийн албаны зөвлөлийн 15-р хуралдаан

13

05-09

Төрийн албаны зөвлөлийн 14-р хуралдаан

13

05-02

Төрийн албаны зөвлөлийн 13-р хуралдаан

13

04-25

Төрийн албаны зөвлөлийн 12-р хуралдаан

13

04-18

Төрийн албаны зөвлөлийн 11-р хуралдаан

13

04-11

Төрийн албаны зөвлөлийн 10-р хуралдаан

13

03-28

Төрийн албаны зөвлөлийн 9-р хуралдаан

13

03-21

Төрийн албаны зөвлөлийн 8-р хуралдаан

13

03-14

Төрийн албаны зөвлөлийн 7-р хуралдаан

12

02-28

Төрийн албаны зөвлөлийн 6-р хуралдаан

12

02-14

Төрийн албаны зөвлөлийн 5-р хуралдаан

12

02-07

Төрийн албаны зөвлөлийн 4-р хуралдаан

12

01-31

Төрийн албаны зөвлөлийн 3-р хуралдаан

13

01-24

Төрийн албаны зөвлөлийн 2-р хуралдаан

13

01-17

Төрийн албаны зөвлөлийн 1-р хуралдаан