УИХ-ын даргын 2015 оны наймдугаар сарын 25-ны 170 тоот захирамжаар "Төрийн албаны тухай хууль"-ийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгийг байгууллаа. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Г.Батхүү ахлах бөгөөд бүрэлдэхүүнд нь А.Бакей, М.Батчимэг, Су.Батболд, Н.Батцэрэг С.Дэмбэрэл, Х.Болорчулуун нарын 10 гишүүн багтжээ. "Төрийн албаны тухай хууль"-ийн шинэчилсэн найруулгын төслийг 2015 оны дөрөвдүгээр улиралд багтаан УИХ-аар хэлэлцүүлэхийг Ажлын хэсэгт даалгасан байна.