Төрийн албаны зөвлөлийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн ээлжит хуралдаанаар 2015 оны 10 дугаар сарын 22-27-ний өдрүүдэд Дундговь, Архангай, Төв аймагт тус тус зохион байгуулсан төрийн албаны мэргэшлийн шалгалтад тэнцсэн иргэдийг төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцөд бүртгүүлэх тухай Төв комиссын саналыг хэлэлцэж, шийдвэрлэлээ. Төрийн албаны мэргэшлийн шалгалтад тэнцсэн иргэдийн нэрсийг http://www.csc.gov.mn/jobs/38/2 линкээр орж үзнэ үү.