Төрийн албаны зөвлөлийн 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн ээлжит хуралдаанаар 2015 оны 10 дугаар сарын 30, 11 дүгээр сарын 02, 03-ны өдрүүдэд Завхан, Говь-Алтай аймагт тус тус зохион байгуулсан төрийн албаны мэргэшлийн шалгалтад тэнцсэн иргэдийг төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцөд бүртгүүлж, нөөцөд бүртгэгдсэн иргэдээс хамгийн өндөр оноо авсан нэр бүхий иргэдийг өрсөлдсөн албан тушаалд нь томилуулахаар нэр дэвшүүлэх тухай Төв комиссын саналыг хэлэлцэж, шийдвэрлэлээ.
Мөн Улсын Их Хурлын Тамгын газрын Судалгаа, шинжилгээний хэлтсийн Архивын сан хөмрөг, архив бичиг хэргийн асуудал хариуцсан төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх төрийн албаны мэргэшлийн шалгалтад тэнцсэн иргэдийг төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцөд бүртгэж, уг албан тушаалд хамгийн өндөр оноо авсан иргэнийг нэр дэвшүүллээ.
Төрийн албаны мэргэшлийн шалгалтад тэнцсэн иргэдийн нэрсийг Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцөд бүртгэгдсэн иргэдийн жагсаалтаас үзнэ үү.