Төрийн албаны зөвлөлийн 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн ээлжит хуралдаанаар 2015 оны 11 дүгээр сард Булган, Говьсүмбэр аймагт тус тус зохион байгуулсан төрийн албаны мэргэшлийн шалгалтад тэнцсэн иргэдийг төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцөд бүртгүүлж, нөөцөд бүртгэгдсэн иргэдээс хамгийн өндөр оноо авсан нэр бүхий иргэдийг өрсөлдсөн албан тушаалд нь томилуулахаар нэр дэвшүүлэх тухай Төв комиссын саналыг хэлэлцэж, шийдвэрлэлээ.
Төрийн албаны мэргэшлийн шалгалтад тэнцсэн иргэдийн нэрсийг Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцөд бүртгэгдсэн иргэдийн жагсаалтаас үзнэ үү.