Орон нутаг дахь төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг хангах замаар тэдний ая тухтай амьдрах, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх нь төрийн албаны шинэтгэлийн нэгэн чухал зорилт билээ. Энэ чиглэлээр томоохон төсөл хэрэгжүүлж буйн нэг нь Сэлэнгэ аймаг дахь төрийн албан хаагчдын орон сууцны бүтээн байгуулалт юм.