Томилох эрх бүхий этгээдийн баталсан ажлын байрны тодорхойлолтыг үндэслэн уг албан тушаалын сул орон тоо гарсан үед Төрийн албаны зөвлөл, түүний салбар зөвлөлд харъяаллын дагуу сул орон тооны захиалгаа ирүүлдэг, Монгол Улсын Их Хурлаас 2003 онд баталсан 13 дугаар тогтоолын хавсралт журмын 17-д зааснаар 21-ээс доошгүй хоногийн өмнө зарлах учиртай. Зарлалдаа хэзээ, хаана, ямар цаг хугацаанд, ямар материал бүрдүүлэн бүртгүүлэх талаар тодорхой зааж өгдөг.
Сонгон шалгаруулалтын зарыг сүүлийн үед төсөв санхүүгээс шалтгаалан Төрийн албаны зөвлөлийн цахим хуудсаар ихэвчлэн нийтэд хүргэх бодлого барьж байна.