Ажил дүгнэх ёстой менежер нь тайлант жилийн дундуур чөлөөлөгдсөн төрийн жинхэнэ албан хаагчийн ажилласан хугацааных нь гэрээний биелэлтийг "Илтгэх хуудас"-аар гаргуулан авч үнэлгээ өгнө.Түүний ажлын байранд шинээр томилогдсон төрийн жинхэнэ албан хаагч нь өмнө нь ажиллаж байсан албан хаагчийн гүйцэтгэсэн ажлыг оролцуулан гэрээний биелэлтийг бүтэн жилээр тайлагнана. Тухайн ажлын байран дээр гүйцэтгэсэн ажлыг бүтэн жилээр бүрэн хэмжээнд гаргах зорилгоор журамд ийнхүү тусгасан юм. Харин тайлант жилийн дундуур шинээр бий болсон ажлын байранд үр дүнгийн гэрээг талууд шинээр байгуулна.