Үр дүнгийн гэрээний биелэлтийн үнэлгээний "Илтгэх хуудас"-нд төрийн жинхэнэ албан хаагчийн тухайн жилд хийсэн ажил, түүний үнэлгээг тусгадаг тул албан хаагчийг албан тушаал дэвшүүлэх, шагнал урамшил олгох зэрэг асуудлаар тодорхойлолт гаргахад чухал баримт болдог. Иймээс Төрийн албаны зөвлөлийн 2004 оны 18 дугаар тогтоолоор баталсан ”Төрийн албан хаагчийн хувийн хэрэг хөтлөх журам”-д заасны дагуу Хувийн хэргийн бүрдэлд "Илтгэх хуудас"-ыг оруулахаар журамласан. Харин үр дүнгийн гэрээг Хувийн хэрэгт хавсаргах шаардлагагүй.