Менежер болон төрийн жинхэнэ албан хаагч дотоод болон нэмэлт ажил, үйлчилгээ хэрэгжүүлсэн бол тэдгээрийг нийт ажил үйлчилгээнд тооцож дүгнэнэ. Зарим төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд 100 хувь дотоод ажил, үйлчилгээ үзүүлдэг байж болох бөгөөд энэ тохиолдолд дотоод ажил, үйлчилгээнүүд дотроосоо тусгай ажил, үйлчилгээг сонгож, биелэлтийг дүгнэнэ.