Улирал тутам ямар хэлбэрээр мэдээлэхийг байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмаар зохицуулна. Менежер болон төрийн жинхэнэ албан хаагч нар нь дээд шатныхаа албан тушаалтанд гэрээнд тусгагдсан нийт болон тусгай ажил, үйлчилгээнийхээ хэрэгжилтийг хагас, бүтэн жилээр тайлагнах бөгөөд хагас жилээр тайлагнах тайлангийн загварыг мөн Хөдөлмөрийн дотоод журмаараа зохицуулна. Шинээр батлагдсан Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т “үр дүнгийн гэрээний биелэлтийг харьяалагдах дээд шатны төсвийн захирагч нь хагас, бүтэн жилээр дүгнэнэ” гэж заасантай холбогдуулан менежер болон төрийн жинхэнэ албан хаагч нар үр дүнгийн гэрээндээ тусгагдсан байгууллагын стратегийн зорилтыг хангахад чиглэгдсэн ажил, үйлчилгээний хэрэгжилтийг мөн хагас, бүтэн жилээр тайлагнах шаардлага шинээр тавигдаж байгаатай энэ нь холбоотой.