Одоо ТБУСТХ-ийн 47 дугаар зүйлийн 47.1-д "... ерөнхий менежер нь төсвийн байгууллагын албан хаагчтай... үр дүнгийн гэрээ ..." байгуулахаар заасныг баримтлан агентлагийн дарга (ерөнхий менежер) нь орлогч (дэд) даргатайгаа үр дүнгийн гэрээ байгуулан ажиллаж байгаа.Гэхдээ Төрийн албаны зөвлөлөөс саяхан зохион байгуулсан сургалтад оролцогчид энэ асуудлыг журамлах нь зүйтэй гэсэн санал гаргасныг харгалзан холбогдох журамд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг бэлтгэж байна.Ойрын үед энэ асуудлыг Төрийн албаны зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж, гарсан шийдвэрийг жич мэдэгдэх болно.