Зарим хуулийн заалттай дүрэм, журам нь зөрчилдөх явдал амьдрал дээр олон байна. Энэ нь зарим хуульд шинээр нэмэлт, өөрчлөлт орсон тохиолдолд өмнө нь батлагдсан дүрэм журам нь хуулийн зүйл, заалттай зөрчилдөж эхэлдэг. Ийм тохиолдолд эрх бүхий байгууллага холбогдох дүрэм, журмаа хуулийн шинэ зүйл, заалтад нийцүүлэн өөрчлөх хүртэл хуулийн зүйл, заалтаа барьж ажиллах хэрэгтэй. Учир нь хуулиас дээгүүр заалттай дүрэм, журам байх ёсгүй.