Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.6-д зааснаар сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга, төрийн захиргааны албан хаагч, зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, тагнуул, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, онцгой байдлын байгууллагын офицер ахлагч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан, төрийн үйлчилгээний албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, жишгийг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтоодог.
Төрийн албаны тухай хуулийн дээрх заалтыг үндэслэн Засгийн газрын 2007 оны 354 дүгээр тогтоолоор Төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэлийг, 2012 оны 78 дугаар тогтоолоор Төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, доод жишгийг шинэчлэн баталж, мөрдүүлж байна.
Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3-т заасан бүрэн эрхийн хүрээнд Засгийн газраас баталсан дээрх цалингийн сүлжээ, жишгийг баримтлан төрийн байгууллагын төсвийн шууд захирагч нь төрийн албан хаагч бүрийн албан тушаал (үндсэн)-ын сарын цалинг тогтоох эрхтэй байдаг.