Аймаг, нийслэл, сум, дүүрэг дэх босоо удирдлагатай төрийн байгууллагын төсвийн шууд захирагч нь тухайн шатны Засаг дарга болон өөрийн харъяалагдах дээд шатны байгууллагын төсвийн шууд захирагчтай тус тус үр дүнгийн гэрээтэй ажиллана.Тухайн шатны Засаг дарга нь орон нутгийн босоо удирдлагатай төрийн байгууллагын төсвийн шууд захирагчийн гэрээний биелэлтийг дараа оны 1 дүгээр сарын 10-ны дотор дээд шатны байгууллагад нь хүргүүлнэ. Энэ хугацаа нь жилийн ажлын үр дүн нь 12 дугаар сарын 31-нээр тасалбар болгон тооцогддог татвар, нийгмийн даатгал зэрэг байгууллагын үйл ажиллагааны онцлогыг харгалзсан эцсийн хугацаа бөгөөд аль болох тайлант жилдээ багтаан Засаг даргатай байгуулсан гэрээний биелэлтийг дээд шатны байгууллагад нь хүргүүлж байх нь зүйтэй. Дээд шатны байгууллагын төсвийн шууд захирагч нь өөртэй нь болон тухайн шатны Засаг даргатай байгуулсан гэрээний биелэлтийг нэгтгэн дүгнэнэ.Суманд ажилладаг босоо удирдлагатай төрийн жинхэнэ албан хаагчтай үр дүнгийн гэрээ байгуулах, түүний биелэлтийг дүгнэх хэлбэр нь дээрхтэй ижил байна.